Танилц: Эрдэнэт үйлдвэр дэхь Шинэ томилгоо
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай дээр үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөд хийгдэж буй шинэ томилгооны талаар Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулжээ.Тус үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр Ишжамцын Мөнхжаргалыг томилж, энэ сарын 13-наас үүрэгт ажилдаа орж буйг мэдээлжээ.
👉Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал нь 1997-2000 онд ШУТИС-д технологич инженер, үйлдвэрлэлийн менежмент, 2005 онд Шинэ иргэншил дээд сургуульд бизнесийн удирдлага, 2013-2016 онд Түшээ дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж, төгссөн. Технологич инженер, эрх зүйч мэргэжилтэй, техникийн ухаан, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002-2009 онд ШУТИС-ийн Менежментийн тэнхимд багш, 2004-2014 онд Төгөлдөр ХХК-д захирал, 2014-2017 онд Бат Энх Хүү ХХК-д захирал, 2017-2021 онд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2022-2023 онд Ардчилсан намын ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны сайдын зөвлөх зэрэг албанд тус тус ажилласан байна. 👉Хяналтын асуудал хариуцсан менежерээр томилогдсон И.Мөнхжаргал, дээрх танилцуулгын дараа Монгол Улсын Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр бүтээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй болгох, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид байлгах даалгавар өгч, миний биеийг энд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Та бүхэнтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо таатай байна” гэжээ.