“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ Emfloyer Branding -Ажил олгогчийн шилдэг брэнд байгуулагаар шалгарлаа

 

🟡MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good workplace awards 2024 арга хэмжээг “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор Монголын хамгийн том ажлын байрны платформууд болох Zangia.mn,  NitoPay болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгууллаа. Хүний нөөцийн салбарын шилдгийн шилдгийг шалгаруулах зорилготой хүний нөөцийн хамгийн том чуулган “Good Workplace Awards 2024” энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

🟡Энэ жилийн чуулганаар зөвхөн хүний нөөцийн шилдгүүдээ тодруулаад зогсохгүй, Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг бүхий л шатны төлөөллүүдтэй хамтран хэлэлцэх дээд хэмжээний уулзалт болж буйгаар онцлогтой. 

🟡Энэхүү арга хэмжээнд энэ жил 270 гаруй байгууллага оролцсоноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “𝐄𝐦𝐩𝐥𝐨𝐲𝐞𝐫 𝐁𝐫𝐚𝐧𝐝𝐢𝐧𝐠 – Ажил олгогчийн шилдэг брэнд" байгууллагаар шалгарлаа.