БУЛГАН АЙМАГ ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО (NEAR)-Н ДЭЭД ТҮВШНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХОРООНЫ 14-Р ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

 

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо(NEAR)-ны Ажлын хэсгийн хорооны 14-р хурал БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод болж байна. 

Уг хуралд Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт нар оролцож, Монгол Улсын гишүүн орон нутгуудаа төлөөлөн илтгэл тавьж, Булган аймгийн гадаад харилцаа түүний дотор гадаадад боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, эдийн засгийн үр ашигтай аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж буй талаарх туршлага мэдээллээ хуваалцсан юм. 

Мөн хурлын үеэр NEAR-ийн үйл ажиллагааны болон Хэрэг эрхлэх газрын тайланг танилцуулснаас гадна Чүй муж(Киргиз), Чинхай(Хятад), Пухан(Солонгос) муж, хотуудыг тус холбоонд гишүүнээр элсүүлэх хэлэлцүүлэг, санал хураалт явуулсан юм.

Дашрамд дурдахад, Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны 2023-2024 оны Монгол Улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгчөөр Булган аймгийн гадаад харилцааны мэргэжилтэн М.Энхжаргал ажиллаж байгаа билээ. 

NEAR Холбооны тухай:  http://neargov.org/mn/page.jsp?mnu_uid=2595&