Булган аймаг: Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

 

Булган аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулан өглөө.

Булган аймгийн ИТХ энэ оноос эхлэн 29 суудалтай болж байгаа. 

Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан нам, Монгол ардын нам, ХҮН нам, Иргэний хөдөлгөөний нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам хуулийн хугацаанд нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлж, нийт 74 нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа.