Орон нутгийн төсвөөс Хот тохижуулах газарт хөрөнгө оруулалт хийгдлээ
Орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хот тохижуулах газарт авто грейдер 1 ширхэг, дөрвөн тоннын индүү, тусгай зориулалтын авто машин, авто ковш тус бүр нэгийг хүлээлгэн өглөө.
Мөн орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий гурван авто машин нийлүүлэгдэж байна.
Энэ онд хот тохижуулах газрын дэргэд 12 хүний орон тоотой авто замын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр хүлээлгэн өгч буй эдгээр авто техникүүдийг тус хэсэг хариуцан ажиллаж хотын авто замын цэвэрлэгээ, засвар арчлалтыг хийх юм.