“СОНГУУЛЬ-2024” СОНГОХ ЭРХ ТАНЫ ГАРТ
Улсын их хурлын 2024 оны гишүүдээ сонгох сонгуулийн сурталчилгаа үргэлжлээд таван хоногийн дараа дуусч хэн одтой ёндоотой нь сонгуулийн дүнгээр Хойд бүс буюу Эрдэнэт-Булган-Хөвсгөл аймгуудыг төлөөлнө.
Ёстой жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг ная гаруй нэр дэвшигчдээс найман нэр дэвшигч зуузай холбон гарч ирэх нь тодорхой.
Энэ жилийн сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор урьд жилүүдийнх шиг цагаан хоолойгоор ярьсан гудамж талбайд нэр дэвшигчдийн самбар эгнэсэн бус ерөнхийдөө сошиал сонгууль болж байна.
Учир нь хэн сайн мэдрэмжтэй зураглаач богино хэмжээний реел реклам хийж / сошиалд реел 80 сая төгрөг ч хүрч байх жишээний/ чаддаг нь гоё дүрслэл байгаль орчин харуулж байна.
Нэг талаасаа аялал жуулчлал байгаль орчины салбарын ажлыг таниулаад харуулаад ч байх шиг, гоё гэж бодсон уу сошиал түгээлтийн нөлөө юу, богино зайны бичлэгүүд түгэж намын мөрийн хөтөлбөрийн мэдээллүүд хомс түгээгдэж байна.
Үндсэндээ нэр дэвшигч нарыг сонгуулийн солиотой жүжигчин, мөнгөний пиарчингууд нь базаж төгс харагдуулахыг зорьж нэр дэвшигчээ гоё харагдуулах биш голио царцаа шиг жигштэл нь сурталчилж явна.
Хэдэн намын нэр дэвшигчид гурван аймгаар сошиалд сонгуульдаж давхиад байгаа болохоос үнэндээ гудамжинд алхаа Дорж Дулмаа хоёр амьдралын төлөө нэгэн хэвийн ажилдаа ирэн очин амьдарч байна. Ард түмэн сонгууль өгөхдөө нэр дэвшигчдийн мэдээлэл хэр авч байгаа нь үнэхээр асуудалтай ухуулагч нар хэрхэн ухуулга хийж байгаа нь ч бодууштай, нийгмийн идэвхигүй эмзэг бүлэг сошиалд бүр үзэх үгүйн хэрээр мэдээлэл огт байхгүй, дундаж давхаргын хөдөлмөрч түмэн ажил төрөлдөө гүйгээд 86 нэр дэвшигчийн мэдээллийг авч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм.
Ёстой хэн мөнгөтэй нь ч юмуу эсвэл танигдсан нь энэ сонгуульд ялах нигууртай. Ямартаа ч ирэх дөрвөн жилд татвар нийгмийн даатгалд дарлуулж авсан цалингаа өрнөөс өрний хооронд гүйлгэж амьдрах эсэхээ шийдэх сонголт хийхэд ердөө 7 хоног үлдлээ. Ер нь салхи орохгүй бол удвал өмхийрдэг шиг сольж хольж сонголтоо зөв хийх нь иргэн бидний үүрэг тул сонголтоо зөв хийгээрэй.
Ер нь бол Иргэн таны сонголт ирэх 4 жилийг тодорхойлно. Сонгууль гэдэг Нэр дэвшиж ялсан нь цаашдын ажил үйлсээ бодож, сонгуульд ялагдсан нь тавьсан өрөө бодоод уйлаад үлддэг жамтай.
Иргэн таны сонголт мэргэн байх болтугай