Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн Тоног төхөөрөмжийн засварын бригадын цахилгаан хийн гагнуурчин Д.Эрдэнэбат ахлагчтай бүтээмж чанарын “Бод, сэтгэ, бүтээ” дугуйлангийн хамт олон  механик  цэвэрлэгээний үе шат дахь цэвэрлэгээний хувийг нэмэгдүүлэхэд чиглэсэн  санаачилга гаргаж үр дүнтэй  ажиллаж байна. Тэд  анхдагч тунгаагуурын  секцүүдийн хог хамах, цуглуулах бункерын  ажиллагааг  сайжруулах  үүднээс өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийц загварыг нь шинэчилж байна.  Өнгөрсөн онд уг тунгаагуурын нэгдүгээр секцийг шинэчилсэн нь үр дүнгээ өгч, энэ жил 2,3-р секцийн бункерийг сольж байна. Энэ талаар хэсгийн дарга Д.Буйдан “Манай хэсэг бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний гаргасан сайн санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорин  ажиллаж байгаа. Тус БЧД-ийнхан  тоног төхөөрөмжийн засварын механикч Э.Чулуунтөрийн заавар зөвлөгөөгөөр ажлын төлөвлөгөө гарган, үр дүнтэй ажиллаж байна. Одоогоор шинэ төхөөрөмжийн туршилт тохируулга хийж байна. Цаашид элс баригч  байгууламжийн механик цэвэрлэгээний хувийг сайжруулахаар  ажиллаж байна” гэв.  
Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний технологи нь механик, биологийн, гүн цэвэрлэгээний, халдваргүйжүүлэлт гэсэн дөрвөн үе шаттай явагддаг.