ХАЯГДЛЫН АЖ АХУЙН ДАЛАНГААС УС ШҮҮРЧ БАЙСНЫГ ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ ЗОГСООЛОО
Энэ сарын 23-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангаас ус шүүрч, Говил багийн айлын хашаагаар ус урсаж байна гэсэн мэдээллийн дагуу тус үйлдвэрийн ХАБЭА, Үйлдвэр техникийн хэлтэс, Баяжуулах үйлдвэр болон Орхон аймгийн Онцгой байдлын газар, Дотоодын цэрэг зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан баг нөхцөл байдлын шалтгааныг тогтоохоор шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.



