НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас явагдана.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 22-ны 13:00 цагт и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас сануулав.