ХӨВСГӨЛ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ 4 ДҮГЭЭР ТОЙРОГ ТОГТМОЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23, 24 дүгээр тогтоолоор аймгийн сонгуулийн хорооны гишүүд дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажиллаж байна.
🇲🇳Сонгуулийн хорооны даргаар:
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бямбажавын Батбилгүүн
Нарийн бичгийн даргаар:
🇲🇳Аймгийн Татварын хэлтсийн дарга Чулуундайн Хуншагай
Гишүүдээр:
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Доржрагчаагийн Алтаншагай
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Шагдарын Ганболд
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Батчулууны Одончимэг
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ринчинсамбуугийн Машбат
Хөвсгөл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Гаваагийн Базар
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга Адилбишийн Алтанцоож
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Баяраагийн Мөнгөнзул нар томилогдон ажиллаж байна.
🇲🇳Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумдын сонгуулийн хороог байгуулж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо. Үүнд:
🇲🇳Хөвсгөл аймгийн сонгуулийн хороонд 9 гишүүн, аймгийн мэдээллийн технологийн багт 5, 23 сумын сонгуулийн хорооны 161 , Хөвсгөл аймгийн хэмжээнд 129 хэсгийн хороонд 1161, даамлаар 154 , иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар 132 нийт 1622 төрийн албан хаагчид ажиллаж байна.
Хөвсгөл аймаг сонгуулийн хороо